top of page
Search

Гүзээлзгэнэтэй тарагтай торт

  • uchka86
  • Aug 9, 2015
  • 1 min read

Кекс хийхэд: 50гр масло 50гр гурил 50гр цардуул 75гр сахар 2ш том өндөг эсвэл 3 жижиг 1 уут ванилийн сахар 1 чимх давс 1 ц/х амттаны хөөлгөгч (baking powder/ backpulver) хийхгүй байж болно. Өндгөн дээрээ сахар ваниль давсаа хийгээд хөөсөрч хөвсийтөл миксэрдэнэ. Нилээн цайраад өтгөртөл нь. Дараа нь гурил хөөлгөгч хоёроо шигшиж хийгээд зөөлхөн хутгана. Маслаа хайлуулаад халуунаар нь зуурмагруугаа хийгээд зөөлөн хутгана. Калькан цаас дэвссэн 24-н диаметртэй хэвэнд зуурмагаа хийгээд урьдчилж халаасан зуухандаа 180 градуст 15-20 мин болгоно. Зуух бүр өөр халдаг учраас мэдрэмжээ ашиглаарай. Минийх 15 мин болсон. Энэ кекс биетэй нилээн их шингэн уух чадвартай учраас зөгийн балын уусмалаар сайн чийглээд өгвөл маш гоё чийглэг зөөлөн кекс болдог. Бичлэгээр үзвэл илүү ойлгомжтой байж магадгүй. Энэ линкээр ороод кекс хэрхэн хийх бичлэгээ үзээрэй https://www.facebook.com/263633267149373/videos/456218654557499/

1. 600 гр өтгөн тараг (би 10%-н тослогтой грек тараг ашигласан) дээрээ 250-300 гр цөцгий хийгээд сахраа өөрмйн хүсоээр төаруулж хийнээд уусаж холилдтол нь хутгана. 2. 250 гр хөлдүү эсвэл шинэ гүзээлзгэнээ бутлагчаар бутлаж нухаш болгоно. Гүзээлзгэний оронд өөр ямар ч жимс байж болно. Тоорын компотоор хийсэн ч болно. Компот ашиглавал шүүсийг нь шингэлээд кексээ чийглэвэл кексэнд гоё амт нэмж өгнө. 3. 12 ш хуудсан желатинаа хүйтэн усанд хийж дэвтээнэ. Үүний оронд 30 гр нунтаг желатин хэрэглэж бас болно. 4. Гүзээлзгэний нухшиндаа хүссэн хэмжээний сахраа хийгээд зөөлөн гал дээр сахраа хайлтал нь халаана.

1. Дэвтсэн желатинаа уснаас нь аваад 2. Халуун гүзээлзгэний нухаш дээрээ хийж хутгаж хайлуулна. 3. Бага зэрэг хөрснийх нь дараа тарагаа бага багаар хурдан хутгангаа хийнэ. 4. Бэлэн болсон байдал

Хэмжээг нь өөрчилдөг хэвэнд кексээ суурь болгож тавиад дээрээс нь тараг гүзээлзгэнэтэй зуурмагаа хийгээд хөргөгчинд хонуулна.

 
 
 

Kommentarer


join us

 for the 

PARTY

Recipe Exchange @ 9pm!

join us

 for the 

PARTY

Recipe Exchange @ 9pm!

My Journey of Discovery
and Weight Loss

A year ago, I decided it’s time to change my lifestyle. This meant taking control of my life and making important decisions..

Read More About me
My Sponsers
Tag Cloud
Follow Me
  • Facebook Basic Black
  • Twitter Basic Black
  • Google+ Basic Black

© 2023 by My Weight Lost Journey. Proudly Created with Wix.com

bottom of page