Шоколаданд дүрсэн жимс
- uchka86
- Aug 9, 2015
- 2 min read

Валентин ч дөхөж байна та бүхэндээ нэг амархан амттан хийх арга хуваалцъя гэж бодлоо шоколаданд дүрсэн жимс. охидууд маань найз хөвгүүддээ шоко хайлуулж өгөх гэж байгаа бол энэ пост бас хэрэг болох байх smile emoticon заавал хар, сүүтэй 2-г нийлүүлж хийлгүй дан сүүтэй шоко хайлуулсан ч болно шүү. хар шоко чихэрлэгийг нь бага зэрэг дардаг болохоор би хольж хийх дуртай. Хамгийн гол нь шоко нь тос ихтэй бол гоё хайлахгүй шүү. идэхэд аманд зууралдаал зажлууртай гэх юмуу тийм шоколадууд байдаг даа? тэр чинь л тос ихтэй гэсэн үг. тиймийг битгий аваарай. Миний мэдэхийн монголд EDEKA гээд гоё герман шоко зардаг. Болвол тэрийг аваарай. Alpen Gold бас гоё болох байх. за тэгээд амжилт

1-р зураг. хэрэгтэй зүйлс: тохирох жимснүүд: гүзээлзгэнэ, усан үзэм, ананас, гадил хатгах шор, жижиг бөөрөнхий зориулалтын цаас. (Mini-cupcake-ны цаас гээд тортны хэрэгсэл зардаг дэлгүүрүүдэд байгаа байх) (мэркүри захын буланд байдаг дэлгүүрт бас байж магадгүй. хатгах шор лав тэнд байдаг шүү) сайн чанарын сүүтэй шоко 200гр, хар шоко 200гр. EDEKA гээд бичигтэй герман шоко их зүгээр. Мэркүрид лав зардаг юм байна лээ. ананасаа дүрэх бага зэрэг кокосны үйрмэг. хуванцар ганбанз. Үүнийгээ хөлдөөгчинд хийж хэрэг болтлоо хэсэг орхино. Энэ маань шоконд дүрсэн жимсээ тавихад хурдан бэхжиж урсахгүй байхад туслана. хийх арга: жимсээ цэвэрлэж навчнаас нь салгана. Бананаа дунд зэрэг бол 3, том бол 4 хуваана. шорнуудаа зооно. 3-р зураг. Шоколадаа хайлуулахдаа. Төмөр саванд дундуур ус хийгээд пилэткээ асаагаад усаа нэг буцалгаад галаа багасгана. дээрээс нь арай том сав давхарлаж тавина. Би ихэвчлэн төмөр сав дээрээ хуванцар бөөрөнхий ёроолтой сав тавьдаг. давхарлаж тавьсан савруугаа жижиглэсэн шоколадаа хийгээд хаа нэг хутгангаа хайлуулна. шоколадаа шууд гал дээр, эсвэл богино долгионы зууханд халааж болохгүй. Ингэвэл шоклад маань гоё шингэн байдлаа алдаж хатуу арзгар болж эхлэнэ. зөв хайлуулсан шоколадыг хатуурч бэхжсэнийх нь дараа ч дахин хайлуулж болдог. хайлсан шокогоо дүрэхэд хялбар өндөрдүү аяганд хийнэ. хурдан хөргөхгүйн туйлд халуун савтай усанд аягаа тавина. ингээд шоронд зоосон жимснүүдээ шокладандаа далд ортол нь дүрээд гаргаж ирж хэд сэгсрээд хүйтэн гамбанз дээрээ тавина.(4-р зураг) ананасаа болохоор шокондоо дүрчээд кокосны үйрмэгтээ дүрээд хүйтэн габанз дээрээ тавина. (ганбанзаа мөнгөлөг цаасаар бүрвэл зүгээр) ингээд л шокогоо бэхжтэл нь хэсэг хөргөгчинд байлгаад л болоо доо.
Commentaires