top of page
Search

Гүзээлзгэнэтэй мафин

  • uchka86
  • Aug 16, 2015
  • 1 min read

Гүзээлзгэнэтэй мафин хийлээ. Бөөрөлзгөнө, үхрийн нүд, интоор эсвэл нэрсээр хийсэн ч болно. Амжилт 😊 Уг жор нь мафины жор байгаа юм. Гэхдээ би kремтэй идэх дуртай болохоороо гэртээ байсан зүйлээрээ 1 крем хийгээд аяган бялуу болгочихлоо 😝 Сүртэй жор байхгүй ээ. Зүгээр л туршилт хийсэн юм. Мафинтай маань сайхан зохицсон зөөлөн амттай крем болсон байна. 500 гр маскарпоне бяслаг дээр сахарын пүдр өөрийн амтанд тааруулж хийгээд миксердэнэ. Өнгө оруулахын тулд бага зэрэг жимсний шүүс шахаж хийгээд дахиад миксэрдсэн. Хэт их шүүс хийвэл крем нь шингэрэх ээдэх аюултай шүү. Хүнсний будгаар өнгө оруулсан ч болно. Бэлэн болсон кремээ хөргөгчинд хэсэг байлгаад бэхжихээр нь мафинаа чимэглээд аяган бялуу болгосон.

1. Орц: 150 гр гүзээлзгэнэ (эсвэл нэрс, бөөрөлзгөнө) 175 гр гурил 140 гр сахар 8 х/х тос 6 х/х сүү 2 ц/х хөөлгөгч (backpulver/ baking powder) 2 ш өндөг (өрөөний хэмд) 2. Өндгөө шар цагаанаар нь ялгаад шарыг нь сахар, сүү, тостойгоо хөөсөртөл нь миксэрдэнэ. 3. Ийм болно. 4. Өндөгний цагаанаа биежтэл нь миксэрдэнэ.

1. Гурил, хөөлгөгч 2-оо сайтар холиод өндөгний шартай зуурмаг дээрээ хийж хоорондоо холилдтол нь миксэрдэнэ. 2. Өтгөвтөр ийм зуурмаг болно. 3. Өндөгний цагаанаа 2 хувааж гурилтай зуурмагтаа хийж холилдтол нь гараараа зөөлөн хутгана. Хөөлт нь буух аюултай тул хэт их хутгаж болохгүй 4. Жижиглэж хэрчсэн гүзээлзгэнээ зуурмагтаа хийж хутгаад хэвэндээ хийж урьдчилж 175С-д халаасан зууханд 20-25 мин болгоно. Хэрэв нэрс эсвэл бөөрөлзгөнөөр хийхээр бол зуурмагаа хэвэндээ хийчээд жимсээ дээр нь тараагаад далд ортол нь жоохон дарж өгнө.

 
 
 

Comments


join us

 for the 

PARTY

Recipe Exchange @ 9pm!

join us

 for the 

PARTY

Recipe Exchange @ 9pm!

My Journey of Discovery
and Weight Loss

A year ago, I decided it’s time to change my lifestyle. This meant taking control of my life and making important decisions..

Read More About me
My Sponsers
Tag Cloud
Follow Me
  • Facebook Basic Black
  • Twitter Basic Black
  • Google+ Basic Black

© 2023 by My Weight Lost Journey. Proudly Created with Wix.com

bottom of page